Дижитал ажилтан
Ажилтан олдохгүй.Олдвол үнэтэй.Сургавал явчихна.
Таны бизнес ганц хүнээс хамаарах ёсгүй.
Борлуулалтаа банкны орлоготой өдөр бүр тулгаж, гацсан мөнгө, хэтэрсэн авлагыг тэр өдөрт нь удирдлагад гаргана.
45%
Ажилтан авах гэсэн компаниудын 45% нь хүн олоход хэцүү байсан.
Дэлхийн банк, Barometer 2022
211,611
Монгол иргэн гадаадад амьдарч байна. Хүн амын 6.1%.
ГХЯ 2023, IOM
+44%
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2023 онд 550,000₮ байсан бол одоо 792,000₮.
ХНТҮХ
12.5–14.5%
Ажил олгогчийн НДШ. Цалин дээр нэмэгдэж төлөгдөнө.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль
Жишээ · Өглөө 07:05
Өчигдөр 8.2 сая ₮ банкинд ороогүй. Та өнөөдөр 07:05-д мэднэ.
Гурван сарын дараа биш.
01 — Асуулт
Та өөрөөсөө асуугаад үз.
- Нягтлан чинь ажлаас гарвал үйл ажиллагаа тасалдах уу?
Чухал мэдлэг ганц ажилтны толгойд үлддэг. Ажилтан солигдох бүрд ажил саатдаг.
- Алдааг өнөөдөр мэддэг үү, гурван сарын дараа юу?
Зөрүү, хоцрогдол, гацсан мөнгийг асуудал хүндэрсний дараа л мэддэг.
- Таван хүн рүү залгахгүйгээр байдлаа шууд харж чадах уу?
Борлуулалтын апп, Diamond, Excel, банк, WeChat дээрх мэдээллийг өдөр бүр гараар цуглуулж тулгадаг тул мэдээлэл үргэлж хоцордог.
- Нэг хүнийг хянах гэж өөр хүн ажилд авах уу?
Хяналт нэмэх тусам цалингийн зардал, удирдлагын ачаалал дагаад өсдөг.
02 — Өглөө 07:00
Хүссэн үедээ, хаанаас ч хянаж болно.
Өнөөдрийн тайлан
Удирдлагад
Анхаарал шаардлагатай 3 зүйл
Бусад бүх гүйлгээ тулгагдсан.
Жишээ дэлгэц. Бодит тоо танай өөрийн мэдээллээс гарна.
03 — Юу хийдэг
Борлуулалт ба мөнгөнөөс эхэлнэ.
Тулсан мөр нэг мөрөнд хураагдана. Тулахгүй мөр л танд очно.
Дараагийн шатАвлага · Бараа · Импорт · Гэрээ · Ашиг
04 — Хийсэн ажил
Импортын компани
Өмнө нь
Юу зарагдсан, хэн төлөөгүй, хэдий мөнгө орсныг Excel, PDF, WeChat, Drive-аас гараар нийлүүлж, хэд хоногийн дараа мэддэг байв.
Одоо
Даваа гараг бүр удирдлагад нэг тайлан автоматаар очно: юу зарагдсан, хэн төлөөгүй, хэдий мөнгө орсон.
Дараагийн алхамДолоо хоногоос өдөр болгох. Борлуулалтыг банктай өдөр бүр тулгаж, бүртгэгдсэн ч банкинд ороогүй мөнгийг тэр өдөрт нь гаргана.
05 — Арга
Шинэ ERP авах төсөл биш.
Одоо ашиглаж байгаа систем, програмуудыг өөрчлөхгүй. Тэдгээрт холбон суулгана.
01
Тодорхойлох
Ажил хэрхэн явагддаг, хэн юу хариуцдагийг газар дээр нь судална.
02
Суулгах
Борлуулалтын апп, банкны хуулга, Excel, PDF, WeChat, Drive, Diamond.
03
Батлах
Танай бодит мэдээлэл дээр ажиллаж байгааг нь харуулна.
04
Сургах
Ажиллуулж, шинэ урсгалд өргөжүүлэхийг танай багт заана.
05
Хүлээлгэн өгөх
Хяналт танай компанийн хөрөнгө болно. Банк, аппын экспорт өөрчлөгдвөл бид тохируулж өгнө.
06 — Ялгаа
Чат AI ба Дижитал ажилтны ялгаа
Чат AI
Асуухад хариулна. Бичих, бодоход тусална. Харин танай файлуудыг өөрөө нээж, өдөр бүр шалгадаггүй.
Дижитал ажилтан
Асуухгүй байхад ч тогтмол шалгана. Шийдэгдээгүй зүйлийг санаж, зөвхөн анхаарах ёстой дохиог удирдлагад өгнө.
07 — Нууцлал
Мэдээлэл танай компаниас гарахгүй.
Танай компьютер дээр
Тулгалт танай компьютер дээр ажиллана. Бодит өгөгдөл гадагш гарахгүй.
Нэг процессоос
Нэг бодит урсгал дээр эхлээд үр дүнгээ харна.
Шийдвэр хүнд
Дижитал ажилтан дохио өгнө. Шийдвэрийг танай баг гаргана.
08 — Эхлэх
Мөнгө тань хаана гацаж байгааг хамтдаа харъя.
30 минут. Жишээ дэлгэцийг утсан дээр харуулна.